Бүртгэл, огноо

Монголд TOPIK хэрхэн өгөх вэ — бүртгэлээс дүн гартал алхам алхмаар.

  1. 1

    Монголд хаанаас бүртгүүлэх вэ

    Монголд цаасан хэлбэрийн (PBT) TOPIK шалгалтын бүртгэлийг topik.mn хуудсаар авдаг. Солонгос дахь албан ёсны topik.go.kr нь Солонгост өгөх шалгалтынх — Монголд өгөх бол монголын бүртгэлийн системээр явна.

    Бүртгэл
    topik.mn
    Утас
    +976 7755-0855
    Ажиллах цаг
    Даваа–Баасан, бүртгэлийн хугацаанд 09:00–17:00

    Шалгалтыг бүртгүүлсэн улсдаа өгнө. Монголд бүртгүүлээд Солонгост өгөх боломжгүй.

  2. 2

    Хэзээ бүртгүүлэх вэ

    Бүртгэлийн цонх шалгалт бүрийн өмнө богино хугацаанд нээгддэг бөгөөд байр дүүрвэл хаагддаг. Тиймээс огноог урьдчилж мэдэж, цонх нээгдмэгц бүртгүүлэх нь чухал. Тодорхой огноог topik.mn-ийн мэдээллийн хэсгээс, эсвэл «Монголын PBT TOPIK бүртгэл» фэйсбүүк хуудаснаас шалгана.

    Бүртгэлийн огноо шалгалт бүрд өөр. Энэ хуудсанд огноо бичээгүй нь зориуд — хуучирсан огноо нь огноо байхгүйгээс дор.

  3. 3

    TOPIK I эсвэл II — сонголтоо хийх

    Бүртгүүлэхдээ аль шалгалтыг өгөхөө сонгоно. Нэг удаад зөвхөн нэгийг нь өгнө. TOPIK I нь 1-2, TOPIK II нь 3-6тогтоодог тул хэт өндөр сонговол түвшин огт тогтоохгүй байх эрсдэлтэй. Эргэлзэж байвал энэ модулийн сорилоор түвшингээ урьдчилан үнэлээрэй.

    TOPIK I
    1· 2тогтооно
    TOPIK II
    3– 6тогтооно
  4. 4

    Бүртгэлийн алхмууд

    Бүртгэл онлайнаар явагдана. Зураг болон биеийн байцаалтын мэдээллээ урьдчилж бэлдсэн байвал цонх нээгдэхэд хурдан бөглөнө.

    • Хуудсанд бүртгүүлж, шалгалтын түвшингээ сонгоно
    • Хувийн мэдээлэл, зургаа оруулна
    • Төлбөрөө төлнө
    • Баталгаажсаны дараа шалгалтын үнэмлэхээ (수험표) хэвлэж авна

    Нэр, төрсөн огноог паспорт дээрхтэй ЯГ ИЖИЛ бичнэ. Зөрвөл гэрчилгээ дээр буруу бичигдэж, сургууль, ажлын газарт хүчингүй болно.

  5. 5

    Шалгалтын өдөр

    Шалгалтын үнэмлэх болон биеийн байцаалтаа авч, заасан цагаас өмнө шалгалтын байранд байрлана. Хоцорсон тохиолдолд оруулахгүй. Шалгалтын байрны хаягийг үнэмлэх дээрээ шалгаарай.

    • Шалгалтын үнэмлэх (수험표)
    • Биеийн байцаалт эсвэл паспорт
    • Компьютерийн харандаа, баллуур (ихэвчлэн байранд өгдөг ч өөрөө авч явбал баталгаатай)
  6. 6

    Дүн, гэрчилгээ

    Дүн гарах хугацаа шалгалт бүрд зарлагддаг. Дүнг цахимаар шалгаж, гэрчилгээгээ татаж авна. TOPIK-ийн гэрчилгээ нь шалгалт өгсөн өдрөөс хойш 2 жил хүчинтэй байдаг тул виз, элсэлтийн хугацаатайгаа уялдуулан төлөвлөөрэй.

    Гэрчилгээний хүчинтэй хугацаа
    2 жил

Виз, төлбөр, хугацааны журам өөрчлөгддөг. Явахаасаа өмнө албан ёсны эх сурвалжаас дахин шалгана уу. Энэ хуудас нь албан ёсны баримт бичиг биш.

topik.mn · Монголын TOPIK (PBT) бүртгэлЭх баримтын огноо: 2026 оны 8-р сар 22

Явцаа хөтлөх, сануулга авах

Hangug дээр шалгах жагсаалт бүртгэгдэж, бичиг баримтын явц хадгалагдана. Шинэ хэрэглэгч бүх модулийг хоёр сар үнэгүй ашиглана.

Үнэгүй бүртгүүлэх

Шинэ хэрэглэгч 2 сар бүх модуль нээлттэй